Geobank - Mining Software - Home Montage

Найдвартай, уян хатан өгөгдлийн удирдлагын систем

“Манай мэдээллийн менежмент, баталгаажуулах, тайлагнах шаардлагуудыг хангасан тул бид Geobank-г сонгосон. Манай дотоод болон гадаад ажлын урсгал тогтворжсоноос гадна хамгийн чухал нь мэдээллийн найдвартай байдалд эргэлзэх шаардлагагүй болсон.”

Charlie Lord - Нөөцийн Геологич, Endocoal Ltd

Майкромайны Geobank шийдлийг яагаад сонгох ёстой вэ?

Өгөгдлийн удирдлага чухал болсон өнөө үед геологийн програм хангамжид оновчтой хөрөнгө оруулалт хийх нь таны байгууллагын ирээдүйн амжилтанд чухал нөлөө үзүүлдэг.

Ихэнхи уул уурхай ба хайгуулын компаниуд өөрийн чухал ач холбогдолтой мэдээллийн чанар, бүрэн бүтэн байдал ба ашиглалтыг сайжруулахыг эрмэлздэг. Буруу өгөгдлийн зарим хэсэг нь илэрхий байдаг ч бусад нь илрүүлэхэд төвөгтэй байдаг. Өгөгдөл алдах, өгөгдөлдөө хандаж чадахгүй байх ба өгөгдлийн чанарын асуудлууд нь оновчгүй загварчилсан өгөгдлийн бүтцэд суурилан буруу шийдвэр гаргалтанд нөлөөлсөн үед сая сая долларын үргүй зардал гаргах нөхцлийг бий болгодог.

Geobank өгөгдлийн удирдлагын систем нь таны компанийн хэмжээ, мэдээллийн технологийн хүчин чадал, газар зүйн байршил хаана ч ямар ч байсан таны хүсэл, шаардлагад нийцсэн шийдлийг хүргэж чадна.

МАЙКРОМАЙН-ы Geobank бүтээгдэхүүний багц нь таны үйл ажиллагаа явуулдаг орчин нөхцлөөс үл хамааран геологийн өгөгдлийн удирдлагын чадавхийг  бүрэн хэмжээгээр нь хүргэнэ.

Geobank-н Онцлог Шинжүүд

Geobank нь таны хамгийн үнэт хөрөнгө болох өгөгдлийг хамгаалах найдвартай, уян хатан өгөгдлийн удирдлагын систем юм.

 

  • Визуаль, ухаалаг хэрэгслүүдийг товчлуур товшихийн төдийд ашиглах
  • Visual Query, Дэвсгэр Зураг, Импорт ба Экспортийн хэрэгслүүд нь Geobank-тай ажиллах шинэлэг, ухаалаг арга замуудын жишээ болно
  • Төвлөрсөн, найдвартай систем таны геологийн өгөгдлийг хадгалан, мэдээллийн үндсэн, зөв эх сурвалж болно
  • Өгөгдлийн үнэн, зөвийг магадлах хүчирхэг баталгаажуулалт
  • Тохируулж болохуйц тайланг ашиглан өгөгдлөө хэрэгцээт мэдээлэл болгон хувиргах
  • Төвлөрсөн нэгдмэл систем нь зохих харагдах байдал, хандах эрх болон найдвартай ажиллагааг хангана
  • Дундын ажлын урсгал нь энгийн, тогтвортой үйл ажиллагааг хангана
  • Хэрэглэгдэх үйл ажиллагааны цар хүрээ болон төслүүдийн байршлуудаас хамааран тэлэх боломжтой
  • Өгөгдлийн удирдлагын бүх шаардлагад нийцэх модулийн бүтэц
  • Сайжруулсан Аюулгүй Байдлын загвар нь Windows Users and Groups-д суурилсан нэмэлт түвшинтэй

Geobank Шийдлүүд

Хээрийн Бичиглэлийн Шийдэл

Geobank Mobile нь нууцлал бүхий орчинд, бодит цагийн горимд ажиллах баталгаажуулалт ашиглан мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг ханган өгөгдөл оруулах боломжийг олгоно. Өгөгдөл оруулах талбар, бататгах ба өгөгдөл дамжуулах тогтолцоог өөрийн хүссэнээр зохион байгуулах боломжийг олгодог.

Цааш унших

Ашигт Малтмалын Хайгуул

Ашигт малтмалын хайгуулын хөрөнгө оруулалтыг гол хөрөнгө болох тухайн төслийн өгөгдөл цуглуулахад ашигладаг. Geobank таны уг хөрөнгийн аюулгүй байдлыг ханган хэрэгцээт мэдээлэл болгон хувиргах өгөгдлийн удирдлага ба тайлангийн хэрэгслүүдийг санал болгодог.

Цааш унших

Ашиглалт, Өрөмдлөг ба Чанарын Хяналт

Нөөц батлагдсаны дараа олборлолтын ажил явагдах үед, эсвэл олборлолт удахгүй эхлэх гэж байгаа үед, гүйцээх хайгуул ба ашиглалтын чанарын хяналтын цооногийн ажлууд явагддаг ба төсөл шинэ өгөгдөл боловсруулж эхэлдэг. Үүнийг өмнөх мэдээлэл дээр нэмэн өгөгдлийн санг баяжуулна.

Цааш унших

Эрчим Хүчний Үйлдвэрлэлийн Шийдэл

Geobank-г эрчим хүчний салбарт тусгайлан зориулагдсан ба нүүрс, хатуу металл, ба газрын хийн өгөгдлүүдтэй ажиллах тусгай хэрэгслүүд нь бүтээмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш унших

Өгөгдлийн Удирдлага

Майкромайны бүтээгдэхүүн болох Geobank систем нь олон ялгаатай эхээс өгөгдөл цуглуулах, баталгаажуулах, хадгалах болон удирдах өндөр бүтээмж бүхий уян хатан орчныг бүрдүүлдэг. Өргөтгөх боломжтой өгөгдлийн бүтэц нь хайгуул болон олборлолтын тусгай шаардлагуудыг ханган тэлэх боломжийг олгоно.

Цааш унших

Мэргэжлийн Үйлчилгээ

Дэлхий даяар байрших манай салбаруудаар дамжуулан Geobank-н өгөгдлийн удирдлагын мэргэжилтнүүдээс сургалт, техникийн туслалцаа, зөвлөх үйчилгээг авах боломжтой ба ингэснээр танд өөрийн мэдээллийн менежмент болон боловсруулалтыг оновчтойгоор шийдвэрлэхэд тань тусална.

Цааш унших

Сорьцын Удирдлага

Geobank-н Сорьцын Удирдлагын Шийдэл нь металл, нүүрс, хий гэх мэт олон төрлийн ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын геологчдийн шаардлагад нийцэхүйц үр ашигтай процедуруудыг санал болгодог.

Цааш унших

Geobank Модулиуд

Үндсэн модуль

Geobank-н Үндсэн модуль нь уг системийг ажиллуулах үндэс суурь юм. Уг модульд уян хатан хэдий ч тогтвортой өгөгдлийн удирдлагын системийг байгуулахад хэрэгтэй бүх хэрэгслүүд агууллагддаг. Өгөгдөл цуглуулах, баталгаажуулах, харах ба тайлагнах функцуудыг байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулах бүрэн боломжтой.

Цааш унших

Дээж Бүртгэл

Дээжийн бүртгэл, бэлтгэл ба шинжилгээтэй холбоотой өгөгдлүүдийг Дээж Мөрдөгч модуль ашиглан хадгалах, боловсруулах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Цааш унших

Нарийвчилсан тайлан

Нийлмэл Тайлан нь тайланд тавигдах бүхий л шаардлагыг ханган нийлмэл тайлангуудыг үүсгэх, хадгалахад зориулагдсан.

Цааш унших

Мэргэжлийн Модуль

Мэргэжлийн модулийг хайгуул ба олборлолтын үед тусгайлан зориулсан. Цооногийн өгөгдлийг харуулах, удирдахад зориулсан тусгай хэрэгслүүдийг агуулдаг.

Цааш унших

Нүүрсний Модуль

Нүүрсний Модуль нь нүүрсний төвөгтэй өгөгдлүүд дээр илүү үр дүнтэй ажиллах функцуудыг санал болгодог.

Цааш унших

Администратор Модуль

Уг модуль нь SQL Server-н хэрэгслүүдийг ашиглан мэдээллийн менежмент ба аюулгүй байдлыг төвлөрүүлэх боломжийг администраторт олгодог. Тохируулгын Удирдлагыг ашиглан хэрэглэгчийн интерфэйсийг тохируулж болно.

Цааш унших

Geobank Mobile

Geobank Mobile нь танд хайгуулын талбай дээр өгөгдлөө цуглуулах, боловсруулах боломжийг олгодог. Бодит цагийн горимд ажиллах системийн өгөгдөл баталгаажуулалт нь таны оруулж буй өгөгдлийн баталгаатайг илтгэх ба өгөгдөл оруулах тохируулгууд нь өгөгдөл оруулах үеийн алдаануудыг хамгийн бага байлгах болно. Тохируулж болохуйц тооцооллын талбар, өгөгдөл батлах ба өгөгдөл дамжуулах бүтэц нь Geobank болон Micromine програмуудтай илүү сайн зохицон ажиллах нь бүтээмжийг сайжруулдаг.

Системийн Онцлог Шинжүүд

Geobank Mobile нь танд байж болох геологи, уул уурхайн шаардлагуудыг бүгдийг хангахаар бүтээгдсэн. Талбай дээр цуглуулсан, баталгаажуулсан өгөгдлийг төв оффисруу илгээх үр ашигтай, цогц бөгөөд уян хатан шийдлийг санал болгодог. Өгөгдөл цуглуулах явцад байх өгөгдөл баталгаажуулалт нь өгөгдлийн чанарыг сайжруулах ба системийн өгөгдөл дамжуулалтыг ашигласнаар өгөгдөл алдагдах явдал багасна.  

Цааш унших

Нэгдэл

Geobank Mobile-г мэдрэгчтэй дэлгэц, стандарт гарын төхөөрөмжүүдтэй ажиллахад зориулан бүтээсэн. Одоогийн байдлаар бүх NMEA стандартын GPS өгөгдлүүдийг татаж чадах ба бусад төрлийн төхөөрөмжүүдийг дэмжин ажиллах боломж нь нэмэгдсээр байна.

Цааш унших

Тоног Төхөөрөмжийн Багц

Geobank Mobile-г дэмжих үүднээс бид салбартаа тэргүүлэгч хээр ашиглагахад зориулагдан тоноглогдсон төхөөрөмжид өөрсдийн бүтээгдэхүүнийг суулган танд ашиглахад бэлэн хэлбэрээр хүргэж байна. Өгөгдлийн нийцэл, баталгаажуулалтын тохиргоо бүрэн хийгдэн очих тул таны ажлын бүтээмж, үр ашиг хэрэглэж эхэлсэн цагаас сайжрах болно.

Цааш унших

Geobank Жилийн Лицензжүүлэлт

Geobank Шийдлийн Лицензлэгдсэн Гишүүн болсноор харилцагчид олон төрлийн өгөөжийг хүртэх болно:

  • Таны цагийн бүс болон хэл дээрх тусламж үйлчилгээ
  • Хамгийн сүүлийн хувилбаруудыг цаг тухайд нь ашиглах
  • Програмын засвар үйлчилгээ
  • Хагас өдрийн шинэ хувилбарын сургалт
  • Улирал Бүрийн Үйлчилгээ ба Тусламж Үйлчилгээ
  • Нийтийн сургалтын үнийн дүнгийн 25% хөнгөлөлт
  • Тусгайлсан сургалтын үнийн дүнгийн 25% хөнгөлөлт
  • Тусгайлсан дахин сэргээх сургалтын үнийн дүнгийн 50% хөнгөлөлт (анги дүүргэлт шаардана) *
  • Шинэ модулийн үнэнээс 40% хямдрал *
  • Шинэ хувилбарын Бета хөтөлбөрт хамрагдах боломж
  • Програмын хөгжүүлэлтэнд өөрийн санааг оруулах боломж

* Дэлгэрэнгүйг Жилийн Лицензжүүлэлтийн Нөхцлийг харна уу.

Жилийн Лицензжүүлэлтийн урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл marketing@micromine.com уруу зурвас илгээх буюу салбар хариуцсан менежертэй холбогдоно уу.