Geobank нь уян хатан, найдвартай болон аюулгүй өгөгдлийн удирдлагын систем бөгөөд ашигт малтмалын салбарт тусгайлан бүтээгдсэн юм. Танай компанийн хэмжээ, мэдээллийн технологийн хүчин чадал, газар зүйн байршил хаана ч ямар ч байсан таны хүсэл, шаардлагад нийцсэн шийдлийг хүргэж чадна.

Micromine нь геологи хайгуул болон уурхайн ажлын өгөгдлийг цуглуулах, боловсруулах болон тайлбарлан шийдвэрлэх боломжийг олгодог модульчлагдсан програм юм.

Хайгуулын геологичдод Micromine нь төслийн талбайн талаар гүн гүнзгий мэдээллийг өгснөөр боломжит талбайг илүү үр дүнтэй тодорхойлон төслийн амжилттай, үр ашигтай байх боломжийг нэмэгдүүлдэг. Уулын инженерүүд загварчлал, нөөцийн тооцоо мөн уурхайн дизайны интерактив болон хэрэглэхэд хялбар хэрэгслүүдийг ашигласнаар өдөр тутмын дизайн болон үйлдвэрлэлийн ажлыг хялбарчилдаг.

Питрам нь тоног төхөөрөмж, ажиллах хүч болон материалтай холбоотой өгөгдлийг цуглуулан уурхайн өнөөгийн үйл ажиллагааны ерөнхий зургийг гарган уурхайн хяналтыг сайжруулах боломжийг олгоно. Хяналтыг сайжруулснаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж, аюулгүй ажиллагаа болон бизнесийн ухаалаг байдлыг сайжруулах боломжийг бий болгоно.

Питрамын нарийн, ухаалаг болон хэрэглэхэд хялбар функцууд нь уул уурхайн ямар ч орчинд ашиглах боломжийг олгодог. Питрам нь ижил төстэй бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад далд уурхайд хамгийн ихээр ашиглагддаг ба бүрэн автомат шийдэл нь уурхайнуудын дунд өргөн тархаж байна.